Rebeauty

2026-05-25

Намхан ба Өргөн хамар засах мэс засал

Намхан хамар болон өргөн хамар (복코)-ыг засаж, илүү цэгцтэй, өндөр хамар болгосон бодит кейс.

Намхан ба Өргөн хамар засах мэс засал

* Үндсэн мэдээлэл

​# 20 гаруй насны эмэгтэй

# Хамрын нуруу намхан, хамар дээрх товгороос (매부리) болоод тэгш бус харагддаг.

# Хамрын үзүүр нь бөөрөнхий, өргөн хамар.

# Филлер 2 удаа хийлгэж байсан ч хэлбэр нь сэтгэлд хүрээгүй.

* Зөвлөгөө

​# Филлер хийлгэж байсан ч засагдахгүй байгаа өргөн хамраа засуулахаар ирсэн. Урьд нь өргөн хамрыг ‘буян дагуулдаг’ гэж үздэг байсан бол одоо үед мохоо, бүдүүн харагдуулдаг тул засуулахыг хүсэгчид олон болсон.

​# Хамар намхан учраас нүүр илүү хавтгай, том харагдаж байна.

# Хамрын үзүүрийг нарийсгаж, хамрын нурууг өндөрлөн, товгорыг тэгшилж өгвөл сэтгэл ханамжтай хамрын шугам гарна гэж үзэж байна.​

* Төлөвлөгөө

# Филлер уусгах

# Хамрын үзүүрийн мэс засал (Өргөн хамар засах)

# Хамрын нурууны мэс засал (Силикон суулгац, товгор тэгшлэх)


Урдаас (Мэс заслын өмнө / Мэс заслаас хойш 1 сар)
Баруун ташуу 45 градус (Мэс заслын өмнө / Мэс заслаас хойш 1 сар)
Баруун талаас (Мэс заслын өмнө / Мэс заслаас хойш 1 сар)
Зүүн ташуу 45 градус (Мэс заслын өмнө / Мэс заслаас хойш 1 сар)
Зүүн талаас (Мэс заслын өмнө / Мэс заслаас хойш 1 сар)

* Мэс заслын дараах явц

​1. Хамрын таславчийг гэмтээлгүй авч, таславч болон чихний мөгөөрс ашиглан хамрын үзүүрийг хэлбэржүүлсэн. Үр дүнд нь төрөлхийн мэт боловч өндөр, шулуун-муруй хосолсон (직반) хамрын үзүүр бий болсон.

​2. Өргөн хамар засагдсанаар төрх байдал нь илүү цэгцтэй, загварлаг харагдаж байна :)


​Зөвлөгөө болон мэс заслыг гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмчээс!

Арвин туршлагаас ундрах VIBE

Vibe гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч Ю Ён Мүн

Мэс заслын дараах цус алдалт, үрэвсэл, халдвар, тэгш бус байдал зэрэг хүндрэл, гаж нөлөө нь хувь хүнээс хамаарч өөр өөр байж болох тул анхаарал болгоомжтой байх шаардлагатай.

Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг Сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэро 476, Urbanhive 8-р давхар
Like