2026-05-25
Богино хамар засах мэс засал !!
50 орчим насны эмэгтэйн намхан болон богино хамар засах мэс заслын бодит жишээ. Хамрын нуруу өндөрсгөж, хамрын үзүүр болон богино хамар зассан үр дүн.

* Үндсэн мэдээлэл
# 50 орчим насны эмэгтэй
# Гол гомдол: Хамар намхан учраас нүдний шил доошоо гулсаад байна ~ Хамрын үзүүр мохоо бөгөөд богинохон байна.
* Зөвлөгөө
# Хамрын нуруу намхан учраас нүдний шил доошоо гулсах нь хамгийн хэцүү байсан гэсэн. Өмнө нь мэс засал хийлгэхийг хүсдэг байсан ч айгаад чаддаггүй байж байгаад энэ удаад зориг гарган шийдсэн байна!
# Хамар нь нэлээд богинохон учраас хамрын нүх их харагддаг нь бас стресс болдог байжээ.
# Хамрын үзүүрийг нарийсгаж, хамрын нурууны шугамыг өндөрсгөн, богино хамар засах мэс заслаар шугамыг нь жигд болговол сэтгэл ханамжтай үр дүн гарна гэж үзэж байна.
* Төлөвлөгөө
# Хамрын үзүүрийн гоо сайхны мэс засал (Махлаг хамар ба богино хамар засах)
# Хамрын нурууны мэс засал (Имплант)






* Мэс заслын дараах явц
# Мохоо байсан хамрын үзүүр засагдахын зэрэгцээ хамрын нүх ил харагдах нь мэдэгдэхүйц багассаныг харж болно.
# Хамрын нүх их харагдвал хамар богинохон харагдаж, таагүй сэтгэгдэл төрүүлдэг ~. Нарийн шалтгааныг оношилж, харагдаж буй хамрын нүхний хэмжээг багасгах хэрэгтэй.
Хамрын нүх их харагдаж байвал ?? (1) Хамрын далавч дээшээ сөхөгдсөн тохиолдолд -> Богино хамар засах, хамрын нүх буулгах (2) Хамрын доод хянга унжсан тохиолдолд -> Хамрын доод хянга засах (3) Хамрын далавч дэлбэгэр тохиолдолд -> Хамрын далавч багасгах
# Хамрын нуруу өндөр болсон тул ойрын харааны шил нь ч гулсаж унахаа больсонд маш их баяртай байна ^^
Зөвлөгөө болон мэс заслыг гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмчээс авна уу!
Арвин туршлагаас ундрах VIBE
Vibe гоо сайхны эмнэлгийн ерөнхий эмч Ю Ён Мүн
Мэс заслын дараах цус алдалт, үрэвсэл, халдвар, тэгш бус байдал зэрэг гарч болох хүндрэл, гаж нөлөө нь хувь хүнээс хамаарч өөр өөр байж болох тул анхаарал болгоомжтой байх шаардлагатай.