2026-05-25
Намхан ба Өргөн хамар засах мэс засал
Намхан хамар болон өргөн хамар (복코)-ыг засаж, илүү цэгцтэй, өндөр хамар болгосон бодит кейс.

* Үндсэн мэдээлэл
# 20 гаруй насны эмэгтэй
# Хамрын нуруу намхан, хамар дээрх товгороос (매부리) болоод тэгш бус харагддаг.
# Хамрын үзүүр нь бөөрөнхий, өргөн хамар.
# Филлер 2 удаа хийлгэж байсан ч хэлбэр нь сэтгэлд хүрээгүй.
* Зөвлөгөө
# Филлер хийлгэж байсан ч засагдахгүй байгаа өргөн хамраа засуулахаар ирсэн. Урьд нь өргөн хамрыг ‘буян дагуулдаг’ гэж үздэг байсан бол одоо үед мохоо, бүдүүн харагдуулдаг тул засуулахыг хүсэгчид олон болсон.
# Хамар намхан учраас нүүр илүү хавтгай, том харагдаж байна.
# Хамрын үзүүрийг нарийсгаж, хамрын нурууг өндөрлөн, товгорыг тэгшилж өгвөл сэтгэл ханамжтай хамрын шугам гарна гэж үзэж байна.
* Төлөвлөгөө
# Филлер уусгах
# Хамрын үзүүрийн мэс засал (Өргөн хамар засах)
# Хамрын нурууны мэс засал (Силикон суулгац, товгор тэгшлэх)





* Мэс заслын дараах явц
1. Хамрын таславчийг гэмтээлгүй авч, таславч болон чихний мөгөөрс ашиглан хамрын үзүүрийг хэлбэржүүлсэн. Үр дүнд нь төрөлхийн мэт боловч өндөр, шулуун-муруй хосолсон (직반) хамрын үзүүр бий болсон.
2. Өргөн хамар засагдсанаар төрх байдал нь илүү цэгцтэй, загварлаг харагдаж байна :)
Зөвлөгөө болон мэс заслыг гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмчээс!
Арвин туршлагаас ундрах VIBE
Vibe гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч Ю Ён Мүн
Мэс заслын дараах цус алдалт, үрэвсэл, халдвар, тэгш бус байдал зэрэг хүндрэл, гаж нөлөө нь хувь хүнээс хамаарч өөр өөр байж болох тул анхаарал болгоомжтой байх шаардлагатай.